
K-pop-ын од Са Гё гэнэтийн ослын дараа Ханжү их сургуульд элсэж, огт танихгүй орчинд амьдралаа шинээр эхэлнэ. Тэнд тэрээр авьяаслаг дуучин, төгөлдөр хуурч Ким Бомтой учирч, дотносох тусам хөгжмийн хүсэл нь дахин бадарна. Са Гё шинэ хамтлаг байгуулж уран бүтээлээ сэргээхэд, анагаахын оюутан, гитарчин Со Тэ Ян тэдний амьдралд өрсөлдөөн, хурцадмал уур амьсгал авчирна.
Нийт анги: 10 /7 хоногт 2 анги нэмэгдэнэ./